STAY SAFE

 

If you are travelling abroad to work or study, make sure you are prepared...

Learn the risks

 

 

Yahoo Messenger Facebook Skype me


Хүн худалдахыг завдсан Ц.Тогосмаа ял сонслоо

17-25 насны гурван охиныг БНХАУ-ын Хөх хот руу ресторанд зөөгчийн ажилд оруулна хэмээн хуурч, хил давуулахыг завдсан Ц.Тогосмаа, Д.Гантулга, А.Уранчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал 2010 оны 08 сарын 25-ны өдөр боллоо.Энэ хэрэгт холбогдсон Ц.Тогосмаагийн ээж Д.Уранчимэг, хамаатных нь ах А.Гантулга нарт хэргийн бүрэлдэхүүн үүсээгүй гэж үзсэн юм.

Тэднийг Ц.Тогосмааг хүн худалдахыг завдаж байсныг мэдээгүй гэх үндэслэлээр ийн цагаатгаж байгаа аж.Ц.Тогосмаад бусдын эмзэг байдлыг далимдуулан ашиг олох зорилгоор охидыг хуурч мэхлэн хил давуулан худалдахыг завдсан хэмээн анхан шатны шүүх 10 жил зургаан сарын хорих ял оноолоо.

Дэлгэрэнгүй ...
 

“Стрессийг үүсгэх шалтгаан ба оношлогоо, тусламж” нэртэй шинэ гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Монгол улсад шинэ тутам өсөн хөгжиж буй сэтгэцийн эрүүл мэндийн шинжлэх ухааны нэг болох стрессийн тухай ойлголтууд, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд, түүний тусламж үйлчилгээний талаарх гарын авлагаа та бүхэнд хүргэх болсондоо баяртай байна.
Сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо нэмэгдэхийн хэрээр хохирогчдыг сэтгэлзүйн хувьд нөхөн сэргээх, сэтгэл заслын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, эргэн хэвийн амьдралд нь оруулах явдал чухал шаардлагатай байгаа билээ.
Дэлгэрэнгүй ...
 

“Хүн худалдаалах гэмт хэрэг”  сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Азийн сангийн дэмжлэгтэйгээр Хүйсийн Тэгш Эрхийн Төв болон ХЗДХЯ-ын ГХУСАЗЗөвлөл хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь:
  • Холбогдох мэргэжлийн хүмүүсийн хүн худалдаалах гэмт хэргийн талаарх   ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднийг чадавхижуулах
  • Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчтой ажиллах арга зүйд суралцах
  • Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх явдал юм.
Дэлгэрэнгүй ...
 
ХТЭТ-ийн тэргүүн Г.Ганбаясгахын shuud.mn-д өгсөн ярилцлагаас
Хүнийг эд бараа мэт тээвэрлэн зарж борлуулдаг, дамжуулан худалддаг гэмт хэргийг хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг. Манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох тохиолдол элбэг байна. Хүйсийн тэгш эрхийн төв ТББ –д он гарсаар 30 хүн хандсан байна. Энэ нь сар бүр 10 хүн, гурав хоног тутамд нэг хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог гэсэн үг.

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар, ямар учир шалтгааны улмаас монголчууд энэ гэмт хэрэгт өртөх болсон тухай “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцлаа.
Дэлгэрэнгүй ...
 
“Хүн худалдаалах гэмт хэрэг” Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

2010 оны 01-р сарын 28,29-ны өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр  Хүйсийн Тэгш Эрхийн Төвөөс ХЗДХЯ-тай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.  Уг сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 13, их дээд сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, криминологийн нийт 26 багш хамрагдсан юм.

Дэлгэрэнгүй ...
 
«StartPrev1234NextEnd»

Page 1 of 4

Шторк

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Санал асуулга

Хүн худалдах гэмт хэргийн тухай таны бодол