Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

Монгол Улсад хүүхэд худалдаалсан гэмт этгээдийг хуулийн дагуу яллаж, зохих ял шийтгэлийг оногдуулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын чадавхыг бэхжүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд учирсан гэмтэл, хохирлыг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлж, улмаар Монгол Улс даяар хүүхэд худалдаалах гэмт хэргийн бүх төрлөөс урьдчилсан сэргийлэх зорилготой.

Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба ерөнхий удирдлагаар хангаж, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Азийн сан” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, насанд хүрээгүй хохирогчид нөхөн олговор олгох талаар олон улсын сайн туршлагын харьцуулсан судалгааны тайлангийн үр дүнг танилцуулах, хэлэлцүүлж санал авах хүрээнд 25 оролцогчтой зохион байгуулагдлаа.