ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХЭРЭГЦЭЭТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ, ЦОГЦ БАЙДЛААР ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД НИЙГМИЙН АЖИЛТАН, ХУУЛЬЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭСЭН МЭРГЭЖЛИЙН БАГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА.
Үйлчлүүлэгчдэд үзүүлж буй анхан шатны туслалцаа дэмжлэг болох нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс болон ахуйн хэрэглээний туслалцаа зэргийг үзүүлснээр сэтгэлийн түгшүүр зовнил нь багасаж, тайвширч эхэлдэг бөгөөд нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх үйлчилгээг цогцоор хүргэснээр тэднийг нийгэмд өөрийн байр сууриа олж цаашид бие даан амьдрах боломжийг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдог юм. Эдгээр үйлчилгээнээс зарим нэгийг тодруулбал:
Хүйсийн Тэгш Эрхийн Төв нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт зориулсан хамгаалах байрыг Олон улсын шилжин суурьшилтын байгууллага /ОУШСБ/-ын тусламжтайгаар 2007 оны 11 сараас эхлэн түрээсийн байранд нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд 2008 оны 9 сар, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2009 оны 02 сараас эхлэн Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/, Хүний аюулгүй байдлын судалгааны төв /ХАБСТ/-ийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод стандартад нийцсэн хамгаалах байрыг байгуулсан.
Нэг ээлждээ 6 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хамгаалах байр нь дотоод камерын системтэй.
БАЙРЛАХ ХУГАЦАА
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД БАЙРЛАХ ХУГАЦААНД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ