Хохирогч хамгаалал хөтөлбөр

Хохирогч хамгаалал хөтөлбөр

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсөд болон хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлэх, дэмжин туслах, тэдний эрхийг хамгаалах, эргэн хэвийн амьдралд ороход нь тусламж, дэмжлэг үзүүлнэ.

ХОХИРОГЧ ХАМГААЛАЛ ХӨТӨЛБӨР

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл ялангуяа хүний наймаа, хүчин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон хууль эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, хохирогчдод чиглэсэн анхан шатны үйлчилгээ буюу эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хоол хүнс, нэг удаагийн хувцсаар туслалцаа үзүүлэх
  • Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын аюулгүй байдлыг хангах зорилготой хамгаалах байраар үйлчлэх
  • Хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг холбогдох төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах улмаар эх оронд нь эргүүлэн авчрах
НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • Сэтгэл заслын үйлчилгээ
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
  • Гэр худалдан авч өгөх
  • Ажилд зуучлах, өмгөөллийн туслалцаа
  • Хамгаалах байрны үйлчилгээ, дэмжих бүлэг хичээллэх
ГЭР БҮЛД НЬ ЭРГЭН НЭГТГЭХ
  • Өрх, гэр бүлийг дэмжин ажиллах
  • Бичил бизнес эрхлэх боломжийг бий болгох
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих
АНХАН ШАТНЫ ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА
  • Нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хууль зүйн зөвлөгөө
  • Эрүүл мэнд
  • Эх оронд нь эргүүлэн авчрах

ХАМГААЛАХ БАЙР

Хилийн чанадаас эргүүлэн авч ирж байгаа болон дотоод дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын аюулгүй байдлыг хангах, бие махбодь болон сэтгэлзүйн дарамт, нөлөөлөл, амь нас, эрүүл мэндийг түр хамгаалах, эргэн нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэхэд үр дүнтэй тогтвортой байдлыг бий болгох, нөхөн сэргээх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зорилготой.

УЛААНБААТАР ХОТЫН ХАМГААЛАХ БАЙР

Хүйсийн Тэгш Эрхийн Төв нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт зориулсан хамгаалах байрыг Олон улсын шилжин суурьшилтын байгууллага /ОУШСБ/-ын тусламжтайгаар 2007 оны 11 сараас эхлэн түрээсийн байранд нээн ...

ЗАМЫН ҮҮД ДЭХ ТҮР ХАМГААЛАХ БАЙР

Швейцарын хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдал судалгааны төвийн дэмжлэгтэйгээр 2009 оны 01 сараас эхлэн Замын үүд суманд Хилийн чанадаас хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогч/үйлчлүүлэгчдийг аюулгүйгээр эх оронд  нь эргүүлэн авчрах үед ...

Form