Сүлжээний зорилго

Сүлжээний зорилго

“Даван туулагчдын сүлжээ” нь жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний наймааны хохирогч охид эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой сайн дурын бүлэг юм.

СҮЛЖЭЭНИЙ ЗОРИЛТ

Сэтгэл зүй болон эдийн засгийн хувьд бэхжих орон зай бий болгох

Бие биеэ дэмжих, туршлагаа хуваалцах хамт олон бүрдүүлэх

Даван туулагч охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх

Бие даан, тогтвортой үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай бүлгүүдийг бий болгох

Эрхэм зорилго & Зорилт

ЗАРЧИМ

  1. Сайн дурын үндсэн дээрх гишүүнчлэл
    Сүлжээнд сайн дураараа нэгдэж, хүссэн цагтаа гарах боломжтой. 
  2. Хувийн нууцыг чанд хамгаална
    Бүх бүртгэлийг нууцалж, таны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй.
  3. Гишүүдийн саналд тулгуурлан ажиллана
    Сургалт, уулзалт, санаачилга бүрийг гишүүдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлнэ.
  4. Сургалт ба хөгжлийн хөтөлбөрүүд
    Сар бүр санхүү, гарааны бизнес, гар урлал, сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, эрүүл мэнд гэх мэт асуудлаар цуврал сургалт зохион байгуулна.
  5. Гар урлал, бүтээгдэхүүний цахим сурталчилгаа
    Гишүүдийн бүтээгдэхүүнийг www.stoptrafficking.mn вэб хуудасны шинэ цэс ДЭЛГҮҮР болон байгууллагын Facebook хуудсаар дамжуулан сурталчилна.
  6. Нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох
    Бодлого боловсруулах хэлэлцүүлэг, олон нийтийн кампанит ажилд гишүүдийн дуу хоолойг хүргэнэ.