Итгэлийн утас

Итгэлийн утас

ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХ төв нь 2006 оноос эхлэн хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх Итгэлийн утас 1800-1903 дугаарыг ажиллуулж байна. Энэ хугацаанд Итгэлийн утас 1800-1903 дугаарт нийт 9550 хүн хандаж мэдээлэл авсанаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг 2762 хүн авсан байна.

ТАНИЛЦУУЛГА

Хэрвээ та болон таны эргэн тойрон дахь хэн нэгэн хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон, эрсдэлтэй байгаа бол та цаг алдалгүй 1800-1903 утсанд холбогдоорой. Итгэлийн утас буюу 1800-1903 утсанд холбогдсоноор хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаарх шуурхай мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ -ын хохирогч хамгааллын чиглэлээр үзүүлж буй үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Хэрвээ та гадаадын улс руу ажиллахаар, сурахаар,  эсвэл гадаад хүнтэй гэрлээд явж буй бол бидэнтэй заавал холбогдоорой!

ТА БОЛОН ТАНЫ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ХЭН НЭГЭНД

  • Бичиг баримтыг тань хурааж авсан бол, 
  • Таныг өрийн барьцаанд оруулан хүчээр ажил хийлгэж байгаа бол,
  • Таныг хүсээгүй байхад тань биеэ үнэлэх ажил хийхийг тулган шаардаж байгаа бол,
  • Таныг болон гэр бүлийнхнийг тань  заналхийлж, дарамталж байгаа бол та заавал бидэнтэй холбогдоорой. Итгэлийн утас 1800-1903. Бид таны нууцыг чандлан хадгална.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ЯАГААД ТУСЛАМЖ ХҮСДЭГГҮЙ ВЭ?

  • Хүний наймааны золиос болсон хүмүүс эхэндээ өөрийгөө хохирогч болсон гэж мэддэггүй.
  • Зарим нь энэ гэмт хэргийн хохирогч болсондоо өөрсдийгөө буруутгадаг.
  • Хохирогчдод тусламж хэрэгтэй байдаг ч өөрсдийн байгаа газрын байршил болон тухайн улсын хэлийг мэддэггүйгээс хугацаа алддаг.
  • Мөн гэмт хэрэгтнүүд нь охид, эмэгтэйчүүдийг өөрсдөө сайн дураараа биеэ үнэлсэн, зөвшөөрсөн гэж буруутгадаг.

Хураагддаг текст

 

     Итгэлийн утас 1800-1903

 

 

 

ТАНЫ ЗАЙЛШГҮЙ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ АНХААРАХ ЗҮЙЛ:         

 

 

 

 

          ХҮЧИРХИЙЛЭЛД ХОХИРОГЧ БУРУУГҮЙ!

 

 

 

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙД УЧРАХ ҮР ДАГАВРУУД

 

 

      ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

 

 

 

 

ХЭН НЭГНИЙГ ЭД БАРАА МЭТ НЭГ НЭГЭНДЭЭ ХУДАЛДАЖ, МӨЛЖИХ, АШИГЛАХ ҮЙЛДЛИЙГ "ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ" ГЭЖ ҮЗДЭГ.

 

 

                                                                 ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТӨРӨЛ ХЭЛБЭРҮҮД...

 

 

     ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТӨРЛҮҮД

 

 

 

 

 

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЬ ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛДЭГДДЭГ.

 

 

 

       ТА ДАРААХ 9 АСУУЛТАНД ХАРИУЛЖ ХОХИРОГЧ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ХЭН НЭГНИЙГ ТАНИХ         

        БОЛОМЖТОЙ.

 

 

 

 

ХААНААС ЗӨВЛӨГӨӨ ТУСЛАМЖ АВЧ, ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?