ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХЭРЭГЦЭЭТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ, ЦОГЦ БАЙДЛААР ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД НИЙГМИЙН АЖИЛТАН, ХУУЛЬЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ ГЭСЭН МЭРГЭЖЛИЙН БАГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА.
Үйлчлүүлэгчдэд үзүүлж буй анхан шатны туслалцаа дэмжлэг болох нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс болон ахуйн хэрэглээний туслалцаа зэргийг үзүүлснээр сэтгэлийн түгшүүр зовнил нь багасаж, тайвширч эхэлдэг бөгөөд нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх үйлчилгээг цогцоор хүргэснээр тэднийг нийгэмд өөрийн байр сууриа олж цаашид бие даан амьдрах боломжийг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдог юм. Эдгээр үйлчилгээнээс зарим нэгийг тодруулбал:
Швейцарын хөгжлийн агентлаг, Хүний аюулгүй байдал судалгааны төвийн дэмжлэгтэйгээр 2009 оны 02 сараас эхлэн Замын үүд суманд Хилийн чанадаас хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогч/үйлчлүүлэгчдийг аюулгүйгээр эх оронд нь эргүүлэн авчрах үед түр хугацаагаар байрлуулахад чиглэсэн ТҮР ХАМГААЛАХ БАЙР-ыг байгуулсан.
Нэг ээлждээ 4 хүртэлх хохирогчийг хүлээн авч байрлуулах хүчин чадалтай.
БАЙРЛАХ ХУГАЦАА
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД БАЙРЛАХ ХУГАЦААНД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ