“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл 2021-2024 оны хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий удирдлагаар ханган, хамтран ажиллаж байна.

Энэхүү нийтлэл болон тайланг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Энд дурдагдсан үзэл бодол, үр дүн, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно