Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд аравдугаар сарын 24, 25-ны өдөр болж байна.

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Хүйсийн тэгш эрх төв” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм.

Сургалтын зорилго нь нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны алба хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие даасан сургагч багш бэлтгэхэд оршиж байна.

Сургалтад цагдаа, эмнэлгийн байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа болон төрийн бус байгууллагын дэргэдэх түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн 30 гаруй алба хаагч хамрагдаж, сертификат гардах юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам

UNFPA Mongolia

Mongolian gender equality center